Сурагч ба оюутныг холбож, мэдлэгийг түгээх цогц платформ

Их, дээд сургуулийн оюутнуудын оролцоонд тулгуурлан дунд болон ахлах ангийн сурагчдад бодит сургалтын дэмжлэг үзүүлэх дижитал орчин

Бидний шийдэх асуудал

Боловсролын салбарт харагдаж буй бодит хэрэгцээ

Багш олоход хүндрэлтэй

Хүүхдүүдэд хэрэгцээндээ нийцсэн, цагийн хуваарьт тохирсон сургалт олоход хүндрэлтэй байна. Олон эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ хэрэгцээ шаардлаганд нийцсэн, найдвартай, мэдлэгтэй багш олохдоо бэрхшээлтэй тулгарч байна.

Оюутнуудад боломж хомс

Их, дээд сургуулийн оюутнууд өөрсдийн мэдлэг, туршлагаа ашиглан нэмэлт орлого олох, мэргэжлийн туршлага хуримтлуулах боломж хомс. Мэдлэгтэй оюутнууд өөрсдийн чадвараа ашиглах найдвартай, зохион байгуулалттай суваггүй.

Итгэлтэй платформ дутмаг

Итгэлтэй, зохион байгуулалттай платформ дутмаг. Одоогийн байдлаар сурагч, багш, эцэг эхчүүдийг найдвартай холбож буй систем хомс.

Тооно платформын шийдэл

Бидний санал болгож буй практик шийдлүүд

Эрэлт хэрэгцээний нийцэл

Сурагчийн өөрийн хэрэгцээ, мэдлэгийн түвшин, хичээлийн сэдэвт тохируулан тохирох цагийн багшийг ухаалаг байдлаар сонгох, санал болгох систем.

Ил тод байдал

Цагийн багш нарын мэдлэг, заах чадвар, туршлага, үнэлгээг ил тод байдлаар харуулж, сонголт хийх. Сурагч, эцэг эхчүүд найдвартай мэдээлэл авах боломжтой.

Уян хатан зохицуулалт

Сурагч, цагийн багш нар өөрсдийн цагийн хуваарьт тохируулан уян хатан байдлаар хичээл зохион байгуулах боломжтой.

Аюулгүй, хяналттай орчин

Бүх үйл ажиллагааг аюулгүй, хяналттай байдлаар явуулж, хэрэглэгчдийн мэдээллийг хамгаална. Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ сургалтын явцыг хянах боломжтой.

Нийгмийн зорилго

Тооно платформ нь нийгэмд чиглэсэн санаачилга бөгөөд боловсролын салбарт эерэг өөрчлөлт авчрахыг зорьж байна

Мэдлэг хуваалцах

Мэдлэг хуваалцах соёлыг дэмжих, бүх хүүхэд, залуучуудад мэдлэгт хүрэх тэгш боломж олгох. Мэдлэг нь хүн бүрт хүртээмжтэй байх ёстой гэдэгт бид итгэдэг.

Залуучуудыг бэхжүүлэх

Залуучуудын чадварыг хөгжүүлэх, тэдэнд мэдлэгээ ашиглах, туршлага хуримтлуулах боломж олгох. Залуучууд нь ирээдүйг бүтээгч тул тэдний хөгжилд дэмжлэг үзүүлэх нь манай үүрэг.

Боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх

Нийгмийн байр суурь, орлогоос үл хамааран бүх хүүхэд, залуучуудад чанартай боловсролыг хүртээмжтэй, хямд өртөгтэйгээр түгээж, боловсрол олж авах боломжийг нэмэгдүүлэх.

Бидний тухай

Тооно платформыг хүүхэд залуусын хөгжлийг дэмжих зорилгоор "Тооно Хамтын Сургалтын Нийгэмлэг" НҮТББ санаачлан хэрэгжүүлж байна.

Манай ТББ-ийн энэхүү санаачлага нь хүүхэд, залуусын хөгжлийг дэмжих, тэдний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, урамшуулах, улмаар нийгэмд эерэг нөлөө үзүүлэх оролцоог нэмэгдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулах явдал юм.

Удирдах зөвлөлийн гишүүд

С.Ганбаяр

Удирдах зөвлөлийн дарга, Үүсгэн байгуулагч С.Ганбаяр

Мельбурны Их Сургууль, Мэдээллийн Технологийн Магистр

Мэдээллийн технологи, Програм хангамж хөгжүүлэлтийн салбарт 15+ жилийн туршлагатай.

Т.Ичинхорол

Удирдах зөвлөлийн гишүүн, Хамтран үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Т.Ичинхорол

Свинбүрн Технологийн Их Сургууль, Бизнесийн Мэдээллийн Системийн Магистр

Мэдээллийн технологийн салбарт 10+ жилийн туршлагатай.

С.Байгаль

Удирдах зөвлөлийн гишүүн, Хамтран үүсгэн байгуулагч С.Байгаль

Санхүү эдийн засгийн дээд сургууль, Нягтлан бодогч-Эдийн засагч, Мэргэшсэн нягтлан бодогч, Татварын мэргэшсэн зөвлөх

Санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр 20+ жилийн туршлагатай.

О.Золбаяр

Удирдах зөвлөлийн гишүүн О.Золбаяр

Мельбурны Их Сургууль, Хөгжил Судлалын Магистер

Нийгмийн хөгжлийн салбарт 10 жилийн туршлагатай

Г.Болормаа

Удирдах зөвлөлийн гишүүн Г.Болормаа

Мельбурны Их Сургуулийн Нийгмийн бодлогын магистр

Нийгмийн хамгаалал, орон нутгийн хөгжил, хүүхэд хамгааллын салбарт 10 гаруй жилийн туршлагатай

Н.Лхавуужал

Удирдах зөвлөлийн гишүүн Н.Лхавуужал

ШУТИС-МХТС, Мэдээллийн Аюулгүй Байдлын Магистер

Мэдээллийн технологийн салбарт 15+ жилийн туршлагатай

Новый гишүүн

Удирдах зөвлөлийн гишүүн
Б. Сарантуяа

Мельбурны Их Сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн магистр

Нийгмийн эрүүл мэнд, анагаах ухааны чиглэлээр 10+ жилийн туршлагатай

Хэн бүртгүүлэх вэ?

Тооно платформ нь бүх хэрэглэгчдэд нээлттэй

Ахлах, дунд ангийн сурагчид

Ахлах болон дунд ангийн сурагчид хэрэгцээтэй, хүртээмжтэй, чанартай давтлага авах, шалгалтанд бэлдэх, мэдлэгээ гүнзгийрүүлэх боломжтой.

Сурагчаар бүртгүүлэх

Эцэг эхчүүд

Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ хэрэгцээ шаардлаганд нийцсэн цагийн болоод хичээлийн сэдвийн уян хатан сонголттой, хяналттай, чанартай боловсрол олгох, найдвартай багш сонгох боломжтой.

Эцэг эхээр бүртгүүлэх

Оюутан, цагийн багш

Их, дээд сургуулийн оюутнууд өөрсдийн мэдлэг, ур чадвараа хуваалцаж, мэргэжлийн туршлага хуримтлуулах, нэмэлт орлого олох боломжтой. Уян хатан цагийн хуваарьтай ажиллах боломж.

Цагийн багшаар бүртгүүлэх